Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Сум дундын прокурорын газар хамтран 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бат-Өлзий суманд нүүдэллэн ажиллалаа.
Шүүхийн тамгын газрын дарга Д.Долгормаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Бат-Отгон нар сумын иргэд, төрийн албан хаагчид, Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, Хүүхдийн 1,2,3 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдад шүүхийн 2024, 2025 оны шүүн таслах ажлын мэдээ, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас оногдуулах шийтгэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 20 гаруй иргэдэд мэдээлэл өгч, нэхэмжлэл 2, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт 2-ыг хүлээн авлаа.
Эвлэрүүлэн зуучлагч Т.Онон, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Д.Түвшинтөгс нар эвлэрүүлэн зуучлах ажилллагаанд иргэний эрх зүйн маргааны 2 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 1 өргөдөл шинээр хүлээн авч гэр бүлийн маргааны 1 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрлийн гэрээ байгууллаа.


ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 40

