Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №2, 2025.06.24
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 0,52% согтуугаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй Мустанг загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй /2,700,000-14,000,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг /240-720 цаг/ хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил /6 сараас 7 жил/ хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил /6 сараас 3 жил/ хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцсон.
Шүүхээс шүүгдэгч Э.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим сан /Shuukh.mn/-д байршуулсан тул бүрэн эхээр нь үзэх боломжтой.
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа



