Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 146/ШШ2025/00191 дугаартай шүүхийн шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм: №03, 2025.07.21
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч … нь хариуцагч …-д холбогдуулан халаалтын төлбөр 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан, татгалзлаа үндэслэх нотлох баримтууд гаргаагүй байна.
Зохигч Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх эсэх талаар байна.
Нэхэмжлэгч … нь гэрээгээр тохиролцсон дулааны эрчим хүчээр хангах үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн дулааны төлбөрийн хэлэлцэн тохиролцон үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч гэрээний төлбөрийг гаргуулна гэв.
Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим сан /Shuukh.mn/-д байршуулсан тул бүрэн эхээр нь үзэх боломжтой
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа



