Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих зөрчил харьяа сумдад буурахгүй байгаатай холбогдуулан тус шүүхээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль журмыг сурталчлах, иргэдэд мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хужирт рашаан сувиллын эмч, ажилтнуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон иргэдийн төлөөлөгчийн нэрс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өглөө.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 19


