“CANVAS ART EVENT” УРАН ЗУРГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2 дугаар багаас шүүгч, албан хаагчдаа хөгжүүлэх, ажлын байрны стресс, ядаргааг бууруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эерэг харилцааг дэмжих зорилготойгоор Booboo art cafе-тай хамтран “Canvas art event” уран зураг зурах арга хэмжээг зохион байгууллаа.


Мэргэжлийн зураачийн зөвлөгөө, чиглүүлгээр хүн бүр өөрсдийн сонгосон зургийг зурж, зохион байгуулагч багийн бэлдсэн азтан шалгаруулах сугалаанд оролцлоо.

Шүүхийн Тамгын газар

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn