ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТАНХИМЫГ ЗАСВАРЛАЛАА

Тус шүүхийн тамгын газар “Өндөр төхөм” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимыг засварлалаа.
Шүүхийн барилга 2012 онд баригдаж, ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд 2024 оноос засвар, тохижилтын ажлыг үе шаттай хийж байна.
Хуралдааны танхимыг засварлаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Шүүхийн байрны стандарт батлах тухай” 15 дугаартай тогтоолоор баталсан эрүүгийн шүүх хуралдааны танхимын стандартад нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, олон нийтэд нээлттэй , ил тод байдлыг хангасан орчинд шүүн таслах ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж байна.
Засварын санхүүжилтэд дэмжлэг үзүүлсэн Хархорин сумын ЗДТГазарт талархал илэрхийлье.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn