ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ, ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төсвийн ерөнхийлөн захирагчаас Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсантай холбогдуулан хэрэгжилтийг хангуулахаар шүүхийн тамгын газрын төрийн албан хаагчдын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлан, албан хаагчдын шуурхай хуралдаанд танилцуулж, шүүхийн захиргааны байгуллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр яригдсан шүүхийн захиргааны албан хаагчдын анхаарах асуудлуудыг танилцууллаа.
Энэ онд дотооддоо зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан “Мэдээллийн аюулгүй байдал”, эвлэрүүлэн зуучлагч Т.Онон “ Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд буцалтгүй тусламж олгох тухай” журмаас мэдээлэл өглөө.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn