Шүүхийн Тамгын газраас Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний эрх зүйн чадамж” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 7 сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн 27 сурагчийн бүтээл ирснийг комисс шалгарууллаа.
ТЭРГҮҮН байранд Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Ц.НОМИНЦЭЦЭГ

ДЭД байранд Бүрд сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Г.ГААМАА, Хархорин сумын ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч О.ОЮУ-ЭРДЭНЭ

ГУТГААР байранд Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Г.АНУ, Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Г.ГАНЧИМЭГ нар шалгарлаа.


Шалгарсан эсээ бичлэгүүдийг цувралаар байршуулж нийтэд танилцуулна.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчид, дэмжиж ажилласан ЕБС-ийн захиргаанд талархал илэрхийлье.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 101

