Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЕБ-ын сургуулийн 10-А ангийн сурагч Г.ГААМАА
Хүн нийгмийн харилцаанд орж байгаа бүхий л цагтаа эрх, үүрэгтэй байдаг бөгөөд үүнийг эрх зүйн чадамж гэж ойлгож болно.
Эрх зүйн чадамж гэдэг нь хуульд заасан эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлж, бусдын өмнө хариуцлага хүлээх чадвар юм. Хэрэв хүн зөвхөн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхгүй бол нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй.
Жишээлбэл, замын хөдөлгөөний дүрмийг сахих нь хүн бүрийн үүрэг бөгөөд зөрчсөнөөр өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулна.
2023 онд Монгол Улсад зам тээврийн ослоор 600 гаруй хүн амь насаа алдсан нь 100 хувь биш ч эрх үүргийн нэгдэлгүй үйлдлийн бодит үp дагавар юм.
Миний хувьд суралцах, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийн зэрэгцээ сургуулийн дүрмийг сахих, бусдыг хүндэтгэх, хууль зөрчихгүй байх үүрэгтэй гэж ойлгодог…
Post Views: 5

