УЛСЫН ХАРЦАГА О.НАРАНБААТАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хархорин сум, сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ онд тохиохтой холбогдуулан тус шүүх Хархорин нутгаас төрсөн, спорт, урлаг, соёлын салбарт амжилт гаргаж байгаа, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, нутгийнхныхаа бахархал болсон эрхмүүдийг урьж уулзалт хийхээр төлөвлөсөн.
Гал морин жилийн хаврын дунд сарын шинийн 8-ны өлзий учралт энэ сайхан өдөр “Их Монголын хүчтэн дэвжээ”, “Алдар” спорт хороо, “Алтан жолоо” группын бөх, Монгол улсын харцага О.Наранбаатар уригдан ирж, шүүхийн шүүгч ажилтнуудтай халуун дотно, сонирхолтой яриа өрнүүлж, дурсгалын зураг татууллаа.
Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлжид ивээж, дараагийн цол ойрхон байг ээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn