Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 146/ШШ2026/00007 дугаартай шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм: №1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Иргэн “Ж” нь зам тээврийн ослын улмаас өөрийн автомашинд учирсан гэм хорын хохирол 10 028 000 төгрөгийг иргэн “Т”-ээс гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долоодугаар1 бүлэг буюу тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд биеэр ирж эрх үүрэгтэйгээ танилцан, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.2-т заасан зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч “Т” өмгөөлөгч авах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т “… тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар…, …шийдвэрлэнэ…” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн, хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг шүүхээс хязгаарлаагүй, хариуцагч өөрөө өмгөөлөгч авах эрхээ хязгаарласан гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэлийг шаардлагыг хангасан.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим сан /Shuukh.mn/-д байршуулсан тул бүрэн эхээр нь үзэх боломжтой.
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа


