Хархорин сум дахь Сум дундын шүүх, Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөн-Зүйл, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт сумдын удирдлага Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” уулзалт , хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеэр хууль хяналтын байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны талаар танилцуулж, 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, хяналт, шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө, төр, нийтийн эрх ашгийг хамгаалахад хамтын ажиллагааг сайжруулах , цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож тодорхой шийдвэрүүд гаргалаа.
Сум дундын шүүхээс 2026 оны 01 дүгээр улирлын хэргийн хөдөлгөөн, шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн тамгын газрын ажлын тайлан бүхий “ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ” сонин, шүүхийн шийдвэрийн тоймын гарын авлага тараалаа.


ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 18



