Тус шүүхийн үйлчилгээний хэсэгт байршуулсан киоск төхөөрөмжийн программыг шинэчлэн, цэс нэмж, иргэд ойлгомжтой байдлаар хүртээмжтэй ашиглах боломж бүрдэж байна.

Киоск төхөөрөмжөөс иргэд дараах төрлийн үйлчилгээ авах боломжтой.
1. E-mongolia системээс бүх төрлийн лавлагааг авах
2. Улсын тэмдэгтийн хураамж болон 10 төрлийн төлбөрийн даалгавар үүсгэж, QR-аар төлж, баримтыг хэвлэх
3. Шүүхэд хандах нэхэмжлэлийн загвар, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, шүүхийн тамгын газарт хүсэлт гаргах загварыг харах, хэвлэх
4. Шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүх хуралдааны зар, тоймтой танилцах
5. Иргэний хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдээлэл авах

6. Шүүхийн архивын үйлчилгээний талаар мэдээлэл авах
7. Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт болон дуу-дүрс бичлэгийг үзэх
8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдээлэл авах
9. Тусгай хэрэгцээт иргэд брайль бичгийн цагаан толгой, дохионы хэлний хурууны үсэг ашиглах гэх мэт
Тус төхөөрөмжөөр шүүхээр үйлчлүүлсэн иргэд төдийгүй төрийн үйлчилгээг цахимаар авахыг хүссэн орон нутгийн иргэд үйлчилгээ авах боломжтой юм.





ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 36

