Тус шүүхийн тамгын газраас шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, шүүх хуралдааны дэг сахиулах үүрэгтэй шүүхийн харуул, хамгаалалтын албаны цагдаа нарт Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан А/116/65 тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийн талаар болон бусад холбогдох мэдээлэл өгч, санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Ерөнхий шүүгч Б.Сарантуяа Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдал хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Бат-Эрдэнэд шүүхийн харуулын цагдаагийн бүтэц орон тоог нөхөж ажиллуулах, үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарын ажлыг цагийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мөрдөн ажиллуулж эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхаарах, харуулын цагдаа, дэг сахиулагч нарт ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, сахилга ёс зүйг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар саналаа хэлж, харилцан ярилцлаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 57

