“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО – 2026” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хууль сахиулах байгууллагуудын “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО – 2026“ өдөрлөг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж шүүхийн тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн гарын авлага хүргэж ажиллалаа.
Энэ үеэр цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор 1 иргэн, ажилласан жилээ тогтоолгохоор 1 иргэн, мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан 1 иргэн хүсэлт гаргаж, киоск төхөөрөмжөөс 9 иргэн 6 лавлагаа, 5 нэхэмжлэлийн загвар , 3 иргэн улсын тэмдэгтийн хураамж төлж үйлчлүүллээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn