Тус шүүхийн тамгын газар “ПЕРФЕКТ СМАЙЛ” шүдний эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд шүүгч, ажилтнуудыг үзлэгт хамруулах, шүдийг эмчилж эрүүлжүүлэх, амны хөндий эрүүл ахуйн боловсрол олгож зөв дадал хэвшилтэй болгох ажлыг үе шаттайгаар хийх юм.
Тус эмнэлэгийн зөвлөх, согог заслын их эмч, АУ-ны магистр Б.Батмөнх шүүгч ажилтнуудад шүдийг зөв угаах арга техник, тэнцвэртэй хооллолтын ач тусын талаар мэдээлэл өгч, амны хөндийн боловсрол сэтгэлзүй, хандлага дадал зуршлаа өөрчлөх, улмаар бусдад нөлөөлж хамтдаа амны хөндийн өвчлөлийг бууруулж, хүмүүст эрүүл мэнд, гоо сайхан бэлэглэхийг уриаллаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 23
