“ХУВААЛЦЪЯ- ХАНДИВЛАЯ” АЯНЫГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас зохион байгуулж буй “ХУВААЛЦЪЯ- ХАНДИВЛАЯ” аяныг тус шүүхийн шүүгч, албан хаагчид дэмжин, хүмүүжигч нарт 65 ш ном болон уулзалтын өрөөнд хүүхдийн тоглоомуудыг хандивлалаа.
Хорин ял эдэлж нийгмээс тусгаарлагдсан өндөр настай, эргэлт уулзалтгүй, ар гэрийн холбоо сул, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигч нарт сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулж буй аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцохыг уриалж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn