ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

Шүүх байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор тус шүүхийн шүүгч, ажилтнууд Бат-Өлзий суманд нүүдэллэн ажиллалаа.
Иргэдээс онцгой ажиллагааны журмаар 4 хүсэлтийг хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлж ирүүлснээс 3 хүсэлтийг шийдвэрлэж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал гэр бүлийн эрх зүй, иргэний эрх зүйн маргаан тус тус 1, 1-ийг хүлээн авлаа.
Бат-Өлзий сумын ЗДТГ-ын албан хаагчид, багийн Засаг дарга нарт 2025 оны шүүн таслах ажлын мэдээ, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас оногдуулах шийтгэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 100 гаруй сурагчдад “Гэмт хэргийн түгээмэл тохиолдол”, “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”, “Хулгайлах гэмт хэргийн тухай ойлголт, түүний үр дагавар” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, гарын авлага, боршур зэргийг тарааж ажиллалаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn