ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТУС ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА

Орон нутгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, “Цахим шүүх 2.0” цөм системийн хэрэгжилт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн нэвтрүүлэлт, туршин нэвтрүүлэлтийн явцыг хянах, ашиглалтыг сайжруулах, заавар зөвлөгөө өгөх зорилгоор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар ахалсан, программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа, хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ж.Баянжаргал, сургалт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Даваасүрэн болон төслийн багийнхан 2026 оны 05 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд тус шүүхэд ажиллалаа.
Энэ үеэр иргэний, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны модулиудын туршин нэвтрүүлэлт, ЭБАТ бүртгэлийн асуудал, систем ашиглалтын явцад тулгамдаж буй асуудлуудаар санал солилцлоо.
Мөн шүүхийн захиргааны үйл ажиллагааны системийн ашиглалт, мэдээллийн технологийн техник хэрэгсэл, дэд бүтцийн нөхцөл байдалтай танилцан, шүүхийн Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулж, ажлын байранд чадавхижуулах дадлага туршилт хийлээ.
Төсөл хэрэгжүүлэгч баг орон нутагт ажилласан нь шүүхийн цахимжилтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, системийн ашиглалтыг сайжруулах, орон нутгийн шүүхүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил боллоо.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn