НЭХЭМЖЛЭГЧ НЬ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГАА ӨӨРЧЛӨХ, ТОДРУУЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ, ХАСАХ, НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГААСАА ТАТГАЛЗАХ БҮРЭН ЭРХТЭЙ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 146/ШШ2025/00301 дугаартай шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм: №2

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.Ж-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Б нь хашааны үнэ болох 14 сая төгрөгийг бага багаар цувуулж өгсөөр өр төлбөр дууссан. Ингээд хашааны нэрийг шилжүүлэхээр болоход Ж.Ж нь нэр шилжүүлэхэд гарах төлбөр болох улсын тэмдэгт, нотариатын төлбөрийг асуудалгүй төлнө гэсэн боловч хэлсэндээ хүрэлгүйгээр “бүх зардлыг чи өгнө” гэж хэлэхэд нь анхнаасаа бүх гарах төлбөрийг өөрийг чинь өгнө гэхлээр хашаагаа хямд үнээр өгсөн биз дээ гэж хэлтэл үл тоомсорлосон байдлаар харьцсан. Иймд миний бие түүнээс авсан 14 сая төгрөгийг эргүүлэн өгч, … газрыг өөрийн эзэмшилд үлдээх хүсэлтэй байна гэж маргадаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, нэмэгдүүлэх, хасах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах бүрэн эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн … дугаартай, … нэгж талбарын дугаартай гэрчилгээ нь Ц.Б-ийн /нэг иргэний өмч/ байна.

Талууд хуульд зааснаар дээрх хашааг худалдах худалдан авах хэлцэл хийж, гэрээг амаар байгуулан төлбөр бүрэн төлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар хариуцагч талын хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Ж.Ж, хариуцагч Ц.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээг амаар байгуулан хашаа худалдан авсан байна. Хариуцагчийн зүгээс хашааны төлбөрөө бүрэн авснаа хүлээн зөвшөөрдөг.

Үүнээс үзэхэд хариуцагч Ц.Б хашаагаа зарахаас татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч Ж.Ж-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч Ц.Б-гээс хашаа худалдан авахдаа хууран мэхэлсэн хууль бусаар шилжүүлэх үйл баримт хэргээс тогтоогдохгүй байх ба харин нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын үл ойлголцол нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй юм аа.

Иймээс шүүх нэхэмжлэгч Ж.Ж-г … тоот газрын өмчлөгчөөр тогтоож, тус газрын улсын бүртгэлийг гэрчилгээг Ж.Ж-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ц.Б-д даалгаж шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим сан /Shuukh.mn/-д байршуулсан тул бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn