ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА.

Шүүх байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангаж, шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, тамгын газрын дарга Д.Долгормаа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Түвшинтөгс, жолооч Б.Даш нар 2024 оны 12 дугаар сарын 12, 13 ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд нүүдэллэн ажиллалаа.
Иргэдээс ажилласан жил тогтоолгох, малын А дансны нэр залруулах, цэргийн алба хаасан болон хамтын амьдралтай байснаа тогтоолгох зэрэг 9 нэхэмжлэл хүлээн авч, тэдгээр иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
~ Иргэдэд шүүхэд хүсэлт, нэхэмжлэл, өргөдөл гомдол хэрхэн гаргах талаар;
~ ЕБС-ийн сургуулийн багш, ажилтнууд, сумын ЗДТГ-ын албан хаагчдад Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэдийн төлөөлөгч сонгох журмын талаар;
~ ЕБС-ийн дунд, ахлах ангийн 250 гаруй сурагчдад хүүхэд оролцсон гэмт хэргийн түгээмэл тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn