ШҮҮХИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНУУЛЛАА.

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Даваагийн ЦЭДЭН, сантехникч Бямбаагийн ГАНХУЯГ нар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд АЛТАН ГАДАС одонгоор шагнууллаа.
Мөн шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулж шинэ оны босгон дээр тус шүүхийн ажилтнууд 2024 оны ажлаа үнэлүүлэн дүгнүүллээ.
Д.Цэдэн нь шүүхийн байгууллагад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, тамгын хэлтсийн төлөөлөгч, албаны дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,мэдээлэл лавлагааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагчаар 31 жил;
Б. Ганхуяг нь шадар гүйцэтгэгч, жижүүр, гэрээт ажилтан, галч, сантехникчээр 23 жил;
Ж.Мөнхтуяа нь мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслахаар 13 дахь жилдээ ажиллаж байна.
Төрийн дээд одон, салбарын шагналаар шагнагдсан албан хаагчдадаа баяр хүргэн хамгийн сайн сайхныг ерөөе.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn