Монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан энэ түүхт өдрөөр тус шүүхийн хамт олон Баруун хүрээ хийдийн хуралд даган баясаж, Богд хаант Монгол улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, Соёмбот хөшөөг зорилоо.
Мөн албан хаагч ажилтнуудын хүүхдүүдэд өнөөдрийн бидний эдэлж буй эрх чөлөө ямар их үнээр олдсоныг, өвөг дээдэстээ талархах ёстойг, их түүхээ мэдэж, Монгол эх орноороо бахархан хайрлахыг ойлгуулах мэдээлэл өгч, хүүхдүүд их зохиолч Д.Нацагдоржийн “МИНИЙ НУТАГ” шүлэг цээжилснээ уншиж, АХА тэмцээнд оролцлоо.
Шүүхийн тамгын газраас хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 38