ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР:
Тус шүүх нь 2024 оны бүтэн жилийн байдлаар 164 эрүүгийн хэрэг хүлээн авсан. Үүнээс 11 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцааж, 3 хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ТӨРЛӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
Хүнийг алах-2
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох-1
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах-4
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах-5
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах-33
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах-1
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-2
Хүчиндэх гэмт хэрэг-9, үүнээс бага насны хүүхдийг хүчирхийлэх-2
16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох-7
Бусдын эд хөрөнгө хулгайлах-11, дээрэмдэх-2, залилах-2
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших-2
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах-1
Бусдын мал хулгайлах-5
Худал мэдүүлэх-1
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах-2
Хууль сахиулагчийг эсэргүүцэх-2
Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах-1
Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах-1
Хууль бусаар ан агнах-3
Хахууль өгөх-1
Хууль бусаар мод бэлтгэх-6
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих-67 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
.
Шүүхээр шийдвэрлэгдсэн 164 эрүүгийн хэргийн улмаас 7 хүн нас барж, 35 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 13 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 6 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ иргэнд 470,110,462 төгрөг, хуулийн этгээдэд 23,824,510 төгрөг байна.
.
ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ТАЛААР:
Тайлант онд зөрчлийн 2379 хэргийг хүлээн авч шийдвэрлэснийг төрлөөр нь авч үзвэл:
Танхайрах-33
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих-83
Хулгайлах-5
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих- 573
Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг өөрчлөх, хүчингүй болгуулах тухай нийт 1685 дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
.
Нийт 589 зөрчилд холбогдогчдод 224,864,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
.
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАЛААР:
Тус шүүх 2024 онд 348 хэргийг хүлээн авч шийдвэрлэснийг төрлөөр нь авч үзвэл:
Иргэний хуулиар-182
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-115
Гэр бүлийн тухай хуулиар-47
Хөдөлмөрийн тухай хуулиар-2
Газрын тухай хуулиар-1
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар-1 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.
.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд ирсэн 107 хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж шийдвэрлэжээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 15