“СУМ ДУНДЫН ШҮҮХ – 50 ЖИЛ” ШҮҮХЭД КИОСК ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖ, ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Тус шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл сумыг харьяалан иргэдийн гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг маргааныг шийдвэрлэдэг.

Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн цагийг хэмнэх, түргэн шуурхай үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор Хархорин сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн дэмжлэг, санхүүжилтээр шүүхэд киоск төхөөрөмж суурилууллаа.
ИРГЭН та киоск төхөөрөмжөөс:
1. 10 төрлийн татвар төлөх төлбөрийн даалгавар үүсгэх
2. Шүүхэд хандах нэхэмжлэлийн загвар, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, шүүхийн тамгын газарт хүсэлт гаргах загварыг харах, хэвлэх
3. Улсын тэмдэгтийн хураамж тооцоолох
4. Шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүх хуралдааны зар, тоймыг үзэх
5. Иргэний хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдээлэл авах
6. Шүүхийн архивын үйлчилгээний талаар мэдээлэл авах
7. Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт болон дуу-дүрс бичлэгийг үзэх
8. E-mongolia системээс бүх төрлийн лавлагааг авах
9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдээлэл авах боломжтой.
Цаашид тус төхөөрөмжөөс авах үйлчилгээг нэмэгдүүлэх боломжийг судалж, хөгжүүлэлт хийх болно.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn