ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЖ, ШҮҮГДЭГЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛЭВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамж

 

Шүүхийн процессийн тойм: №01, 2024.05.01

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүгдэгч С.Н нь … аймгийн … сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байх хугацаандаа буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр … аймгийн … сумын … нутаг дэвсгэрт 3.07 хувийн согтолттой үедээ улсын дугааргүй, Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасан байна.

Шүүхээс шүүгдэгч С.Н-д 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд шүүгдэгч С.Н-д холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч С.Н-ийг албадан ирүүлэхийг … аймгийн … сумын Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулдаггүй тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

 

Хураангуйг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан

Share:

Бусад мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn