Тус шүүхээс Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, хүүхэд оролцсон болон хохирогч болсон гэмт хэргийн нөхцөл шалтгааныг танилцуулж, хүүхдийн эрхийг хамгаалж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг хэрхэн уялдуулж сайжруулах талаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа, Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн хүүхэд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, Хууль зүйн туслалцааны төвийн Хархорин дахь мэргэжилтэн Ц.Хонгорзул, шүүхийн харьяаллын Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Бүрд сумдын сум, баг хариуцсан ажилтан болон Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцлоо.
Энэ үеэр сум бүр хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, харилцан туршлага солилцлоо.
Мөн оролцогчид Хархорум музейг үзэж сонирхлоо.



Post Views: 20