НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өвөрхангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн тамгын газрын албан хаагчид болон Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулагддаг волейбол, сагс, теннис, дартс, шатрын 5 төрөлт тэмцээн Арвайхээр хотноо 2025 оны 05 дугаар сарын 09 ний өдөр болж тус шүүхийн шүүгч, ажилтнууд амжилттай оролцож эмэгтэй волейбол, теннис, шатрын төрөлд тэргүүллээ.
Шүүхийн байгууллагын хүний нөөц шинэчлэгдэж байгаатай холбоотой мэргэжил нэгт албан хаагчид танилцах, харилцан суралцах, чөлөөт цагийг зөв өнгөрөөх зорилго бүхий уламжлал болсон уг арга хэмжээний үеэр Өвөрхангай аймгийн шүүхийн орчин, үйл ажиллагаатай танилцлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn