Тус шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн хүний эрхийг ханган баллонтой усны аппарат, ус цэвэршүүлэгч суурилуулж, мэдээлэл авах боломжийг олгон “Шүүхийн мэдээлэл” сэтгүүл, шүүхийн шийдвэрийн тойм, процессийн тойм, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал болон эрүүгийн хуулийн талаарх гаргасан брошур болон бусад гарын авлага материалыг байршууллаа.

Мөн шүүхээр үйлчлүүлсэн иргэд шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын харилцаа хандлагын талаар санал хүсэлт гомдол бичих боломжийг олгож судалгааны асуулга бүхий хуудсыг тус хэсэгт байрлууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 20