Тус шүүхээс “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт” хэлэлцүүлгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хууль хяналтын байгууллагын удирдлага, зөрчил шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч нарын төлөөлөл оролцлоо.

Тус шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батцог 2024-2025 оны 05 дугаар сарын байдлаар хянан шийдвэрлэсэн хэргийн мэдээллийг;
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чих үүрэг бүхий, хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Б.Амартүвшин зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын талаар мэдээллийг;
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай ангийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад У.Лхагважав, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Хужирт сум дахь цагдаагийн тасгийн замын зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бадрахзул нар зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээллийг бэлтгэн тавилаа.



Хэлэлцүүлэгт оролцогчид Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, тэдгээрт тулгамдаж буй асуудлаа өөрсдийн чиг үүргийн хүрээнд хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлтэд хүрлээ.
Хэлэлцүүлэг нь Монгол Улсын Шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байхын тулд хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд хэлэлцүүлгээс нэгдсэн чиглэл гаргаж холбогдох байгууллагад хүргэхээр боллоо.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 28