ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус шүүхийн тамгын газраас шүүгч, албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэлээ.
Энэ үеэр албан хаагчид, хүүхдүүдийн хамт мэндчилгээ дэвшүүлж, 4 насны ангиллаар хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшууллаа.
Шүүгч, албан хаагчдын хүүхдүүдийн 2024-2025 оны хичээлийн жилд гаргасан сурлага, урлаг, спортын амжилтыг алдаршуулан, бэлэг гардууллаа.
Мөн тус шүүхийн одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn