НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүх нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчлийн 493 хэрэг хүлээж авсны 80,9 хувь буюу 399 нь Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх, шүүх байгууллага, шүүн таслах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор шүүх хурлыг харьяа суманд зохион байгууллаа.
Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, жолооч Б.Даш нар 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд нүүдэллэн ажиллаж шүүх хуралдаан зохион байгуулж, 100 гаруй иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
Энэ үеэр иргэдэд Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гомдол хэрхэн гаргах талаар гарын авлага хүргэлээ. Мөн 1 иргэний нэхэмжлэл хүлээн авлаа.
Шүүх хуралдааныг Хархорин сум дахь Сум дундын прокурорын газартай хамтран зохион байгууллаа.
СУМ ДУНДЫН ШҮҮХ

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn