Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, Эссен хотын анхан шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Волески, Тамгын дарга хатагтай Брукштайнер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон бусад холбогдох ажилтны бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 10 сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав.



Шүүхийн Тамгын газрын дарга Д.Долгормаа шүүхийн дотоод бүтэц, зохион байгуулалт болон хэргийн хөдөлгөөн, шүүн таслах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч төслийн баг болон шүүхийн захиргааны албан хаагчид Герман, Монгол улсын шүүхийн үйл ажиллагааны бүтэц, үйл ажиллагааны төсөөтэй болон ялгаатай байдлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцлоо.
Мөн тус шүүхийн байр, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 21