БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ХЭВЛЭМЭЛ ЗАГВАРЫГ ШҮҮХЭД ГАРДУУЛЛАА

Богд хаант Монгол улсын төрийн далбаа нь Шанхын Баруун Хүрээ хийдэд эхээрээ хадгалагддаг бөгөөд жил бүрийн 12 дугаар сарын 29-ний Монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн өдөр Шанхын Баруун хүрээ хийд төрийн далбааг цэнгүүлэх арга хэмжээ зохиодог уламжлалтай бөгөөд энэ өдөр тус шүүхийн хамт олон төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг билээ.
Энэхүү далбааны хэвлэмэл, аравнайлсан загварыг Шанхын баруун хүрээ хийдийн тэргүүн лам Н.Баасандорж, Хархорин сумын нутгийн зөвлөлийн дарга С.Золхүү нар Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяад гардуулан өглөө.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn