Тус шүүхээс шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлж хууль журмыг сурталчлан таниулахаар иргэд, төрийн албан хаагч, сурагчдад чиглэсэн сургалтын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
2025 оны 1 дүгээр улиралд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний дагуу мэдээлэл лавлагааны мэргэжитэн А.Батцог, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Д.Түвшинтөгс нар Бүрд сумын ЗДТГ-ын албан хаагчид болон төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар, ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд, “Боломж” худалдааны төвийн ажилтнуудад Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, иргэдийн төлөөлөгчийг сонгох, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн Бүрд сумын ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчидтай электрон тамхины хор уршгийн талаар ярилцаж, хүүхэд оролцсон болон хохирогч болсон тохиолдлуудад тулгуурлан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Төлөвлөгөөт сургалт үргэлжилнэ.



ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Post Views: 55