“СУМ ДУНДЫН ШҮҮХ-50 ЖИЛ” – ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АЖИЛ, МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хархорин сум дахь сум дундын шүүх байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд хууль хүчний байгууллагын албан хаагчдын дунд ажил мэргэжил, ур чадварын уралдааныг 2025 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдөр зохион байгууллаа.
“СУМ ДУНДЫН  ШҮҮХ-50 ЖИЛ” – ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АЖИЛ, МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн шийдвэр бичих, холбогдох хуулийн мэдлэг шалгах, нэг бүрийн тусгай хэрэгслийг өмсөх, гийр өргөх зэрэг 6 төрлөөр албан хаагчид оюун ухаан, хурд хүч, ур чадвараар өрсөлдсөнөөс:
ТЭРГҮҮН байрыг шүүгчийн туслах Д.Бат-Отгон, прокурорын туслах ажилтан А.Ундрахбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, Цагдаагийн дэд ахлагч Г.Моломжамц, хамгаалалтын ажилтан, ахлагч Ю.Отгон, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Оюунбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг;
ДЭД байрыг прокурор Д.Нарантуяа, шүүгчийн туслах Б.Хулангоо, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Д.Түвшинтөгс, шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Давааням , хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Батбаяр, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг эзэллээ.

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Орхон 31, Шүүхийн байр

Утас: 70327477
Факс: 70327878

Веб сайт: http://www.kharkhorincourt.mn
И-мэйл: kharkhorin_tg@shuukh.mn